МЭНДЧИЛГЭЭ
Манай
сургуультай танилцах гэж чин сэтгэл өвөрлөн бидний тухай өгүүлэх “ЦАХИМ
ХУУДАС”-ыг нээн зочилж байгаа эрхэм
хүндэт та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж аз, жаргал, эрүүл энх,
ажил хөдөлмөрийн өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Сургуулийн
хамт олон бид Монгол улсын Засгийн газрын ”Зөв
монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр,
тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Бага дунд боловсролын чанарын шинэчлэл” ,“Авьяас”, “Ном”
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх,
боловсролын үйлчилгээг сум орон нутгийн хүүхэд багачууд, иргэдэд нээлттэй ,
чанартай ,хүртээмжтэйгээр хүргэх,
боловсролын салбарт мэдээлэл харилцааны технологийг түлхүү ашиглах, багшийн нэр
хүнд үнэлэмж, мэдлэг чадвар, арга зүйг дээшлүүлэх , сум орон нутгийн хөгжилд хувь
нэмрээ оруулахаар бүтээлч, санаачлагатай ажиллаж байна.
Эх
орны хөгжил сум орон нутгийн хөгжлөөс эхэлдэг. Сум орон нутгийн хөгжил
авьяаслаг, чадварлаг, бүтээлч, санаачлагатай
иргэдийн “Эх орон”, “Орон нутаг”- аа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлээс
эхэлдэг.
Иймээс
бид орон нутгийнхаа хүүхэд багачуудад боловсролын үйлчилгээг чанартай
хүртээмжтэйгээр хүргэж авьяаслаг, чадварлаг, бүтээлч, санаачлагатай иргэдийг ардчилсан, чөлөөт нийгэмд бие хүн
болгон төлөвшихэд сургуулийн хамт олон сэтгэл
зүтгэл гарган ажиллах болно.
Гэгээвч бүхнээрээ
нарны цацрагийг урьж
Гэнэн цайлган насны
цог хийморийг даллах
Сэтгэл оюуны тань
мөнгөн лянхуаг
Сар жилийн уртад
гундаахгүйгээр шүншиглэсэн
Энэ өргөөнөөс
Учрал, бахархал,
итгэлийн сүүн зам тодорно
Уярал, ухаарал
хүндлэлийн гэрэлт харгуй зурайна
“Нар тоссон сургууль”-д тавтай морилж саатан болгооно уу.
ЗАХИРАЛ Т.Оюун